ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

Гурван Гал Группын танилцуулга

 
 Гурван гал групп нь 1999 онд байгуулагдан зах зээлд байр сууриа бэхжүүлж чадсан манай улсын ууган компаниудын нэг юм. Манай компани нь гадаад, дотоод худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн түрээс, эмнэлгийн тусламж  үйлчилгээ үзүүлэх бизнесийн үйл ажиллагаа явуулдаг. “Гурван Гал Групп” нь:
  •  1999 онд /байгуулагдсан жилдээ/ тэр үеийн “1000 нэрийн барааны дэлгүүр”-ийг худалдан авч, “10000 нэрийн барааны дэлгүүр” болгон өөрчлөн өргөтгөсөн.
Давуу тал : 40-50 ажлын байр шинээр бий болгосон ба тухайн үедээ хэрэглэгч, худалдан авагчдын талархалыг хүлээж чадсан нь бидэнд бизнесийн асар их урам зориг, туршлага болсон үйл ажиллагаа байсан юм.
  • 2003 онд “10 000 нэрийн барааны дэлгүүр” худалдааны төвдөө засвар хийж, зоорийн давхрын хамт гурван давхар болгон өргөтгөж, нийт 120 ажлын байр бий болгож байсан. Ингэснээр тус төв маань үйлчилгээний стандартын “А” зэрэглэлд багтах урсдаг шаттай, дотоод тохижолт сайтай, орчин үеийн худалдааны төв болж чадсан.
Давуу тал: 100-120 хүний ажлын байр бий болсон. Өргөтгөл хийснээр Монголдоо анх удаа худалдаа үйлчилгээний салбарт урсдаг шат /скалятор/ бүхий орчин үеийн үйлчилгээний стандартад бүрэн нийцсэн худалдааны төв болж чадсан билээ.
  • 2006 онд манай хамт олон Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр дээр “Гурван гал цогцолбор”-ыг барьж ашиглалтад оруулсан.
Давуу тал: “А” зэрэглэлийн бүсэд сүндэрлэсэн уг цогцолбор нь зоорийн давхрын хамт 8 давхар бөгөөд -1, 1, 2, 3 давхарт худалдааны төв, 4, 5, 6 давхарт оффис, 7 давхарт европ, ази хоолны ресторан ажиллаж байгаа нь бүх үйлчилгээг нэг дороос авах боломжтой, хэрэглэгчиддээ ойртсон үйлчилгээ болсон юм.
 
  • 2010 онд Гурван гал групп нь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэн, эрүүл мэндийн салбарт хувь нэмрээ оруулах зорилгоор “гурван гал” эх, хүүхдийн эмнэлэг байгуулсан. Өнөө цагт олон улсын жишиг шаардлагад нийцэхүйц эх, хүүхдийн эмнэлэг байгуулах нь үйлчлүүлэгчдийн эрэлт хэрэгцээ болоод байгаа билээ. Манай эмнэлэг нь амбулатораар өдөрт 200-300 хүнд үйлчлэх хүчин чадалтай, поликлиник оношлогооны хэсэгтэй. Эх барих эмэгтэйчүүд, хүүхэд болон насанд хүрэгсдийн дотор, мэс заслын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг шатлал, харьяалал харгалзахгүй хөнгөн шуурхай үзүүлэхээс гадна үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан орчинг бүрдүүлж чадсан. Өндөр мэдлэг ур чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн ажилтаны ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгч бүрийн төлөө гэсэн зарчим баримтлан ажиллаж байна.
  • 2012 оноос  “Эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл” авч “Гурван гал мед” ХХК-ийг байгуулан БНСУ, БНХАУ-аас эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж импортлон үйл ажиллагаа явуулж эхэллээ.
  •  2012 оноос нийтийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулалт хийж “Старрубин” ХХК-иа байгуулж, “C&C” рестораныг нээж, 20 ажлын байр бий болгосон.
  •  2015 онд “Meets Japan” ХХК-ийг үүсгэн байгуулж, Япон улсаас гэр ахуйн жижиглэнгийн бараа импортлон “Япон бараа”  дэлгүүрийг нээн, 27 ажлын байр бий болгосон. 
  •  2015 оноос "Анар арвижих" ХХК-ийг үүсгэн байгуулж, эмийн бөөний худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэллээ. 
  •  2015 оноос эмийн жижиглэнгийн худалдааны чиглэлээр "Хаан Фарм" ХХК-ийг үүсгэн байгууллаа. 

Туслах цэс