ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

Ерөнхий захирлын мэндчилгээ

"ГУРВАН ГАЛ ГРУПП" тэй хамтран ажилладаг түншүүд болон харилцагч та бүхний энэ өдрийн амар амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлсэд тань амжилт хүсье.

Өнөөдрийн "ГУРВАН ГАЛ ГРУПП" -ын үйл ажиллагааны цар хүрээ, гаргасан амжилт ололт бүхэн чадварлаг ажилтнуудын маань хөдөлмөр хичээл зүтгэл төдийгүй, хэрэглэгч харилцагч нэг бүрийн сэтгэлийн дэмжлэг гэдгийг хэлэхэд таатай байна. Бид гадаад, дотоод худалдаа, үл хөдлөх эд хөрөнгийн түрээс, эрүүл мэнд, эм, эмнэлгийн хэрэгсэлийн худалдаа, нийтийн үйлчилгээ, мэдээллийн технологи гэх чиглэлүүдээр үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд харилцагч, үйлчлүүлэгч нэг бүртэй чанартай бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажилладаг билээ.

Та бүхэнд хамт олныхоо нэрийн өмнөөс үргэлж талархаж явдагаа илэрхийлэхийн ялдамд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ  Г. ЛХАГВАСҮРЭН

Туслах цэс