ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

Dr.Brown's

Dr.Brown’s бид хүүхдийн эрүүл мэндэд тустай зөв хооллолтыг дэмжих шинэлэг бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд үргэлж анхаарч ирсэн. 1996 онд эмчийн бүтээсэн 1997 онд патетнлагдсан Dr. Brown’s Natural Flow Хүүхдийн Угж нь ердийн угжинд үүсдэг хөөсрөлт болон сөрөг даралтыг арилгаж хүүхдийг гэдэс өвдөх, гулгих болон хий залгиж гэдэс нь дүүрэх зэргээс сэргийлэх Дотоод Агааржуулалтын Систем бүхий анхны угж юм. Энэхүү угж нь хөхний сүүний исэлдэлтэйг багасган C, A болон E витаминыг хадгалахад туслан хүүхдэд эхийн хөхөөр хооллохтой адил мэдрэмж төрүүлнэ. Dr. Brown’s Natural Flow Хүүхдийн угж нь BPA, PVC, Phthalate гэсэн хортой химийн нэгдлүүдийг агуулаагүй, олон тооны шагнал хүртсэн төдийгүй эмчилгээний салбарт ихээхэн сайшаагдсан билээ. Манай угжны ихэнх нь эмнэлэг, Нярайн эрчимт эмчилгээний тасгуудад болон эмч нар дээр очдог. Хамгийн чухал нь аав ээжүүд үр хүүхдийнхээ хооллох зуршил сайжирсныг баяртайгаар хуваалцаж буй явдал билээ. Арван жилийн турш ээжүүд Dr. Brown’s-ын хүүхдийн угжийг хамгийн сайн нь хэмээн сонгосоор байна. Ээжүүдийн хүсэл тэмүүллээр жигүүрлэсэн Dr. Brown’s бидний хувьд эх хүүхдийн сайн сайхан эрүүл мэндийн төлөө анхаарлаа төвлөрүүлж, бүтээгдэхүүнээ боловсруулж, үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна. Аав ээжүүдийн итгэлийг хадгалахын тулд бид бүтээгдэхүүний судалгаа болон хөгжүүлэлтэд ихээхэн анхаарал хандуулан ажилладаг буюу эрүүл мэндэд ашиг тустай чанартай бүтээгдэхүүн бий болгоход шаардагдах бүх цаг хугацааг үүндээ зориулдаг. Өдөр бүр бид аав ээжүүдэд тэдний дуртай сонголт болсон тийм л найдвартай хүүхдийн бүтээгдэхүүнийг хүргэхийг хичээдэг билээ.

Хаяг:

Baby World дэлгүүр 1 - Гурван Гал Худалдааны Төв 3 давхарт

Baby World дэлгүүр 2 - Гурван Гал Эмнэлэг 1 давхарт

Mothercare дэлгүүр 1 - Сансарын И-март 5 давхарт

Mothercare дэлгүүр 2 - Zaisan Square 2 давхарт

И-март - Чингис салбар

Гурван Гал Эмнэлэг 1 давхарт - Хаан фарм эмийн сан

Cose Cosmetics - Хүннү Молл 2 давхарт

Утас: 70140404

https://www.facebook.com/DrBrownsMongolia/

Туслах цэс