ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

BABYBJÖRN

Бяцхан үрсээ энэ хорвоод өлгийдөн аваад удаагүй байгаа эцэг эх шинэхэн гэр бүлийн гишүүнээ асран хамгаалахын зэрэгцээ карьертаа төвлөрөх, гэр орны ажлаа давхар амжуулах гэх зэрэг олон үүрэг даалгаврыг хүлээсэн сэтгэл догдлом атлаа маш завгүй амьдралын хэв маягт шилждэг. Тэгвэл залуу эцэг эхийн энэхүү онцгой хэрэгцээнд тусгайлан зориулж зохион бүтээгдсэн BabyBjörn брэндийн бүтээлүүдийг Baby World Mongolia дэлгүүр албан ёсны эрхтэйгээр оруулж иржээ.

Нярай хүүхэд төрсөн цагаасаа эхлэн аав ээждээ тэврүүлж, тэдний биед ойр байснаар хайр энхрийлэл, аюулгүй, амар тайван байдлыг мэдэрдэг. Кенгуру буюу "имж" үүргэвч нь хүүхдээ энгэртээ тэврэн, бяцхан үрстэйгээ үргэлж хамт байхын зэрэгцээ ажлаа амжуулах боломжийг эцэг эхэд олгодгоороо давуу талтай. Брэндийн мэргэжилтнүүд үүргэвч бүрийг бүтээхдээ ортопедист, нярайн эмчтэй нягт хамтран ажилладаг тул эцэг, эх ба хүүхдийн биеийн онцлог, хөдөлгөөнийг тооцоолсон, тав тух ба аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан эргономик бүтээгдэхүүн бий болдог байна. Мөн тус брэндийн бас нэгэн онцлох бүтээгдэхүүн болох саатуулагч эргономик сандалнууд нь хүүхдийн нуруу ба хүзүүнд тулгууртай, суух үед биеийн жинг нь тэнцвэртэй хуваарилдаг бөгөөд хүүхдийн арьс амьсгалах боломжтой зөөлөн, чанартай материал ашиглан бүтээгддэг онцлогтой.

1961 онд үүсгэн байгуулагдсан Шведийн алдарт хүүхдийн брэнд болох BabyBjörn нь нярай хүүхдийн хэрэгцээнд тусгайлан зориулагдсан сайн чанарын бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэж, одоогоор дэлхийн 50 гаруй оронд үйл ажиллагаа явуулж байна. Тус брэндийн олон төрлийн нэрийн бүтээгдэхүүнүүд дундаас хүүхдээ үүрэх зориулалттай үүргэвч, хүүхдийн саатуулагч нь олон улс даяар алдаршиж, аав ээжүүдийн найдвартай туслагч болоод зогсохгүй Бейонсе, Анжелина Жоли, Крис Хемсворт зэрэг бяцхан хүүхэдтэй Холливүүдийн алдартнуудын сонголт болж байсныг дурдах нь зүйтэй болов уу.

Хаяг байршил:
Салбар 1: Төв номын сангийн урд Гурван Гал худалдааны төвийн 3 давхарт Baby World дэлгүүр
Салбар 2: Гурван гал эмнэлэг 1 давхарт Baby World дэлгүүр
Салбар 3: Шангри-Ла Молл-н 2 давхарт Могжоохон дэлгүүр дотор
Салбар 4: Зайсан Square 2 давхарт Baby World дэлгүүр
Салбар 5: www.babyworld.mn онлайн дэлгүүрээс захиалах
Утас: 70140404

https://www.facebook.com/babyworldmn

Туслах цэс