ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

"10000 нэрийн барааны дэлгүүр" худалдааны төв

"Гурван гал групп" ХХК нь 1999 онд байгуулагдсан ба тухайн жилдээ үл хөдлөх эд хөрөнгийн салбарт хөрөнгө оруулалт хийж, "1000 нэрийн барааны дэлгүүр"-ийг худалдан авч, "10000 нэрийн барааны дэлгүүр" болгон өргөтгөж, өөрчилсөн бөгөөд тус 10000 нэрийн бараа дэлгүүртэй 40-50 ажлын байр шинээр бий болгож байсан ба тухайн үедээ хэрэглэгч, түрээслэгч, худалдан авагчдын талархалыг хүлээж чадсан, бидэнд бизнесийн урам зориг, туршлага өгсөн оновчтой хөрөнгө оруулалт байсан юм.

Улмаар 2003 онд “10000 нэрийн барааны дэлгүүр” худалдааны төвдөө засвар хийж, зоорийн давхрын хамт 1260 м/кв талбай бүхий гурван давхар болгон өргөтгөж нийт 120 ажлын байр бий болгож байсан. Өргөтгөл хийснээр Монголдоо анх удаа худалдаа үйлчилгэний салбарт урсдаг шат /эскалатор/ бүхий орчин үеийн үйлчилгээний стандартад бүрэн нийцсэн худалдааны төв болгож чадсан бөгөөд өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа ​тасралтгүй, идэвхтэй явуулсаар байна. Хаяг: III хороолол, "10000 нэрийн бараа" худалдааны төв Утас: +976 95953444

Туслах цэс