ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

“ГУРВАН ГАЛ” НЭГДСЭН ЭМНЭЛЭГ

"ГУРВАН ГАЛ ГРУПП" нь 2010 онд бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор 13 тэрбум төгрөгийн дотоодын 100 хувийн хөрөнгө оруулалт бүхий 7500 м2 талбайтай 100 ортой олон улсын жишиг түвшний орчин үеийн эмнэлэг байгуулан үүдээ нээсэн ба 200 ажлын байр шинээр бий болгосон. Манай эмнэлэг нь амбулаториор өдөрт 300-350 хүнд үйлчлэх хүчин чадалтай поликлиник, оношилгооны хэсэгтэй ба эх барих, эмэгтэйчүүд, хүүхэд болон насанд хүрэгсдийн дотор, мэс заслын чиглэлээр эмнэлгийн тусламж үйлчилгээг шатлал, харьяалал харгалзахгүй, хөнгөн шуурхай үзүүлэхээс гадна үйлчлүүлэгчдийн тав тухыг хангасан орчинг бүрдүүлж чадсан. Өндөр мэдлэг, ур чадвар бүхий эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд нь эмнэлгийн ажилтаны ёс зүйг дээдлэн үйлчлүүлэгч бүрийн төлөө гэсэн зарчим баримтлан ажиллаар байна. Оношилгоо, эмчилгээндээ байнга орчин үеийн дэвшилтэд технологи нэвтрүүлж ажилласнаар үйлчлүүлэгч бүр олон улсын жишиг түвшний эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах боломжийг эх орондоо нэвтрүүлсэн. Эрүүл мэндийн салбарт оруулсан хөрөнгө оруулалт оновчтой болсон нь "Гурван гал" эмнэлгийн одоогийн үйлчлүүлэгчдийн тоо, ачааллаас харагдаж байгаа бөгөөд энэ салбарт илүү их хөрөнгө оруулалт, өргөтгөл шаардлагатай байна. Иймд манай компани 2014-2016 онд "Эх барих, эмэгтэйчүүд"-ийн чиглэлээр 70-н ортой эмнэлэг шинээр байгууллахаар бэлтгэл ажилаа бүрэн хангасан.

Хаяг:

Гурван гал нэгдсэн эмнэлэг салбар 1

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 11-р хороо, Эх нялхасын-19

Гурван гал нэгдсэн эмнэлэг салбар 2

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Маршал таун хотхон

 

Утас: +976 70113344

Facebook: Gurvangalhospital

Цахим хаяг: www.ggh.mn

 

Туслах цэс