ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

Анар Арвижих

Хаан фарм ХХК

Чанарыг таны эрүүл мэндэд

Хаан фарм эмийн сан нь хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд  чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг ханган  ажиллаж байна. Манай эмийн санд “Эмийн санд тавигдах нийтлэг шаардлага” MNS 5560:2011 стандартад заасан мэргэжлийн эм зүйчид ажиллаж байна

"Анар Арвижих" эм ханган нийлүүлэх байгууллага

Гэрэлт ирээдүйн баталгаа -Чанар

Монгол Улсын эм, эмийн хэрэгслийн зах зээлд 2014 оноос амжилттай үйл ажиллагаа эрхэлж, өнөөдрийн байдлаар 10 гаруй ажилтантай, нийслэл болон орон нутгийн эмийн сан, эмнэлгүүдэд хүн амын эрүүл мэндийн хэрэгцээнд  чанартай, баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслийн бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлэн ажиллаж байна.

Бид эмийн бүртгэлийн асуудалд онцгойлон анхаарч олон улсын төвшинд хүлээн зөвшөөрөгдсөн, Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн чанар аюулгүй байдлыг хангасан эмийг зах зээлд нийлүүлэн хэрэглэгчдийн хэрэгцээг бүрэн хангаж ажиллахын зэрэгцээ хүн амыг эмийн зохистой хэрэглээнд хэвшүүлэхийг зорин ажилладаг. 

Манай компани хэрэглэгч, харилцагчид даа олон улсын болон ДЭМБ-ын зүгээс тавигдаж байгаа стандартыг хангасан эм, эмнэлгийн хэрэгслийг хангах үйл ажиллагааг ямарваа нэгэн зөрчил дутагдалгүй чанарын өндөр төвшинд явуулдаг бөгөөд сүүлийн жилүүдэд манай харилцагчдын тоо тогтмол өсөж байгаа нь бидэнд улам ихийг бүтээн байгуулах урам зоригийг өгч байна. 

Өнөөдөр бид дэлхийн 5 орны  10 гаруй үйлдвэр, нийлүүлэгчтэй хамтран ажиллаж 100 шахам нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгсэл импортлохоос гадна эх орны бусад компаниудтай хамтран ажиллаж 1000 гаруй нэр төрлийн эм, эмнэлгийн хэрэгслийг зах зээлд нийлүүлж, түгээлтийн бүх сувгуудаар хэрэглэгчдэд тасалдалгүй түгээж, үйл ажиллагаагаа жилээс жилд өргөжүүлэн тэлсээр байна.

Манай компани дэлхийд алдартай, эмийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч Европын холбоо,  БНСУ, ОХУ, БНЭУ, БНХАУ зэрэг орны нэр хүндтэй, эмийн салбарт тэргүүлэх үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж байна.

Туслах цэс