ENG МОН
  contact@gurvangal.com   +976 70113444

"Гурван гал" эмнэлэг үйлчилгээндээ ISO9001:2008 чанарын стандарт нэвтрүүлнэ.

“ГУРВАН ГАЛ” эмнэлэгт 2013 оны 7-р сарын 2-нд Голланд улсын “Чанарын шинжээч” Theo Peterse ирж, олон улсын чанарын удирдлагын тогтолцооны ISO9001:2008 стандартын талаар эмнэлгийн удирлага, менежерүүдэд сургалт явуулж, эмнэлэгт нэвтрэх боломжийг судлан хамтран ярилцлаа. ISO 9001 нь бизнесийн байгууллагын чанарын удирдлагын тогтолцооны олон улсын стандарт юм. Энэ стандарт нь байгууллагын үйлдвэрлэл, үйлчилгээний явцад тавигдах хяналт, үйл ажиллагаагаа харилцагч, хэрэглэгч, үйлчлүүлэгчдийн хэрэгцээ, шаардлагад нийцэж байгаа эсэхийг системтэйгээр хянах тогтолцоог бий болгодог. Энэхүү стандартыг дэлхийн 178 орны 1 064 000 байгууллагад хэрэгжсэн, хамгийн түгээмэл чанарын удирдлагын тогтолцооны стандарт юм. Манай эмнэлэг нь ISO9001:2008 олон улсын чанарын удирлагын тогтолцоог шат дараалалтайгаар үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр төлөвлөөд байна.

Туслах цэс